• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

41911.05

( 98.84 0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 41911.05 98.84
MSE A Индекс 16539.55 31.14
MSE B Индекс 11803.81 -262.36

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-18 16:51:07

Хурлыг 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт цахим хэлбэрээр https://agm.mn/ холбоосыг ашиглан зохион байгуулна. Та дараах зааврын дагуу хуралд бүртгүүлж, саналаа өгөх боломжтой.

4-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-18 15:24:44

Энэ өдөр нийт 21,788,024,120 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

4-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-17 17:15:58

Энэ өдөр нийт 22,811,386,378 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН БҮРТГЭЛИЙН ЖУРАМ БАТЛАМЖЛАГДЛАА

2019-11-14 14:29:29

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолоор батлагдсан "Хамтын хаалттай хөрөнгө оруулалттай сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам"-ыг Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 537 тоот тушаалаар батламжиллаа. 

Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд олон шинэ үнэт цаас амжилттай гарч, хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэж, зах зээл идэвхжихийн хирээр зах зээлийн хөрвөх чадварыг хангах, тогтвортой байдлыг бий болгох асуудал тулгамдаж байгаа бөгөөд энэхүү асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа билээ.

Энэхүү журмын дагуу олон улсын биржүүдэд түгээмэл арилжигддаг бүтээгдэхүүн манай зах зээлд цоо шинээр нэвтэрч, мэргэжлийн хөрөнгө оруулагчид болох хөрөнгө оруулалтын сангууд нэгж эрхээ Биржид бүртгүүлж, олон нийтэд нээлттэй арилжих ба хөрөнгө оруулагчид эрсдлээ тараан байршуулж, багц хувьцаанд хөрөнгө оруулах замаар хөрөнгө оруулалтын оновчтой удирдлагаар хангагдах боломж бий болж байна. 

Олон улсын практикаас харахад мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлснээр үнэт цаасны үнэ ханш харьцангуй бодит түвшинд, хэлбэлзэл багатайгаар тогтох, арилжааны хэмжээ нэмэгдэхээс гадна жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад эерэг нөлөө үзүүлдэг байна.

Цаашид зохицуулагч болон мэргэжлийн бусад байгууллагуудтай хамтран хамтын нээлттэй сангийн нэгж эрхийг бүртгэх, арилжих зохицуулалтыг бий болгохоор ажиллаж байна. 

"Хамтын хаалттай хөрөнгө оруулалттай сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам"-ыг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ