• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

41627.44

( 559.38 1.36% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 41627.44 559.38
MSE A Индекс 16423.65 129.24
MSE B Индекс 12072.17 10.76

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-16 17:05:20

Энэ өдөр нийт 22,722,832,919 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК “МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ” ТББ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2024-04-16 14:21:42

Уулзалтад “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ болон “Монголын уул уурхайн үндэсний ассоциаци”-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа нар оролцсон... 

4-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-15 17:01:58

Энэ өдөр нийт 17,705,793,808 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МХБ-Д БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2019-07-30 09:54:48

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд нь Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журам”-ын 2.2, 2.4 дэх заалтын дагуу Компанийн хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа 8 дугаар сарын 01-ний өдөрт багтаан МХБ-д ирүүлэхээр заасан байдаг. Иймээс хувьцаат компанийн олон нийтэд нээлттэй, ил тод байх компанийн засаглалын сайн жишгийг хангаж, үйл ажиллагааны тайлангаа заасан хугацаанд багтаан ирүүлнэ үү.

Хэрэв заасан хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Монголын хөрөнгийн биржийн зүгээс зөрчлийн талаар олон нийтэд болон Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэж, СЗХ-ны “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журам”, МХБ-ийн холбогдох журмууд болон Бүртгэлийн гэрээнд заасан хариуцлагын арга хэмжээг ногдуулахыг анхаарна уу.

2019 оны хагас ажилийн үйл ажиллагааны тайлангаа заасан хугацаанд ирүүлсэн компаниудын нэрсийн жагсаалтыг Энд дарж харна уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ