IPO

Индекс

20612.23

( -19.53 -0.09% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 20612.23 -19.53
MSE A Индекс 9602.97 -51.38
MSE B Индекс 8186.61 43.15

Мэдээ мэдээлэл

АНУ-С МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД МАЙКЛ С. КЛЕЧЕСКИ МХБ-Д ЗОЧИЛЛОО

2019-07-19 11:09:59

Элчин сайд Ноён Майкл С. Клечески болон тус ЭСЯ-ны холбогдох төлөөлөгчид Монголын хөрөнгийн биржид зочилж, 6,017 дахь удаагийн үнэт цаасны арилжааг нээж цан цохилоо.

“ЭМ ДАБЛЬЮ ТИ ЭС ҮЦК” ХХК БОЛОН "ФРОНТИЕР ҮЦК" ХХК-ИЙГ МХБ-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ХАСЛАА

2019-07-18 14:29:17

МХБ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор Монголын хөрөнгийн биржийн гишүүнчлэлээс хаслаа.

7-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-07-18 13:56:12

2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хоёрдогч зах зээлийн арилжаагаар 109.3 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

Мэдээ мэдээлэл

ТӨРИЙН ӨНДӨР ДЭЭД ОДОН АВСАН АЖИЛТАН, МЭРГЭЖИЛТНҮҮДДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019-07-09 16:11:26

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гарган олон жил үр бүтээлтэй ажиллаж, хөрөнгийн зах зээлийн өнөөгийн өсөлт хөгжилтөд үнэтэй хувь нэмэр оруулсан дараах хүмүүсийг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасан байна. Үүнд: 

  • Бүртгэлийн албаны мэргэжилтэн Т.Мөнхтуяа
  • Бүртгэлийн албаны мэргэжилтэн Б.Оюундэлгэр
  • Үйлчилгээний ажилтан А.Цэндоо нар тус тус шагнал хүртлээ.

Монгол Улсад хөрөнгийн зах зээл шинэ түвшинд гарч олон олон компаниуд амжилттайгаар нээлттэй хувьцаат компани болж тус компаниудын хувьцаанд ард иргэд, олон нийт хөрөнгө оруулж хувьцаа эзэмших замаар үр шимийг хүртэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаагаас гадна түүхэн олон амжилтийг бүтээж байгаа манай хамт олныг төр засгийн зүгээс бодитоор үнэлсэн явдал боллоо.

Шагнал хүртсэн нийт хүмүүсийнхээ цаашдын ажил амьдралд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ