• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42417.53

( 402.44 0.96% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42417.53 402.44
MSE A Индекс 16792.79 194.48
MSE B Индекс 12205.05 385.1

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-23 17:43:49

Энэ өдөр нийт 19,180,132,784 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН АРИЛЖААГ 2024 ОНЫ 4 САРЫН 29-НИЙ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛНА

2024-04-23 16:10:16

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар боллоо.

4-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-22 17:08:29

Энэ өдөр нийт 19,922,791,863 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“НАКО ТҮЛШ” ХК-ИЙН ХУВЬЦААГ “ШАРЫН ГОЛ” ХК САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ХУДАЛДАН АВАХААР ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2013-07-17 11:10:12
     Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.1, 6.2.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 11.2, 34.1.8, Санхүүгийн зохицуулах хорооны “Хувьцаат компанийн хувьцааг заавал болон сайн дурын үндсэн дээр худалдан авах санал гаргах ажиллагааны журам”-ын 3.3 дэх хэсгийг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос “Шарын гол” (MSE : SHG) ХК-иас “Нако түлш” (MSE : NKT) ХК-ийн олон нийтэд санал болгон гаргасан нийт хувьцааг 100 хувь буюу 12,615,721 ширхэг хувьцааг “Нако түлш” ХК-ийн хувьцаа эзэмшигчдээс сайн дурын үндсэн дээр нэг бүрийг нь 209 /хоёр зуун ес/ төгрөгөөр худалдан авах санал гаргасныг зөвшөөрч хүчинтэй байх хугацааг 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ажлын 60 хоног байхаар тогтоожээ.  
 
 
Мэдээллийн Алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ