IPO

Индекс

21499.83

( 5.96 0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 21499.83 5.96
MSE A Индекс 10001.18 7.96
MSE B Индекс 8689.77 -3.37

Мэдээ мэдээлэл

"ТҮМЭН ШУВУУТ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХИАЛГА ХҮЛЭЭН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБОГДУУЛАН ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ БОЛЛОО

2019-01-16 11:39:17

“Түмэн шувуут” ХК татан төвлөрүүлсэн хөрөнгөөр хөдөө аж ахуйн цогц шийдлийг агуулсан хоорондоо нягт уялдаа холбоотой таван төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2019-01-16 11:25:27

Аудитын зөвлөх үйлчилгээг үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ МЭДЭГДЭЛ

2019-01-15 16:23:29

Аливаа санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулахдаа тусгай зөвшөөрөлтэй эсэхийг сайтар нягталж үзэхийг иргэд олон нийтэд анхааруулж байна.

Мэдээ мэдээлэл

ДЕМО АРИЛЖААНЫ СИСТЕМИЙГ ШИНЭЭР НЭВТРҮҮЛЛЭЭ

2018-10-29 15:21:13

Монголын хөрөнгийн бирж нь иргэдийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, хөрөнгийн зах зээлд оролцох иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор демо буюу хийсвэр арилжааны системийг  нэвтрүүлж, ашиглалтанд орууллаа. Демо буюу хийсвэр арилжааны систем нь бодит мөнгөөр арилжаанд оролцож эхлэхээс өмнө хийсвэр мөнгөөр арилжаанд орж, үнэт цаасны арилжаанд оролцох дадлага хийх, хөрөнгөө өсгөх арга барилаа олоход туслах ач холбогдолтой систем юм.

Иргэд энэхүү системийг ашиглан өөрийн демо дансыг хүссэн дүнгээрээ цэнэглэж, МХБ-д бүртгэлтэй хувьцаануудаас сонгон тухайн өдрийн арилжааны бодит ханшаар худалдан авах эсвэл эргүүлэн худалдаж, холбогдон гарах брокерийн шимтгэлийг төлөх зэргээр МХБ дээр явагддаг бодит арилжааны туршлагыг олж авахаас гадна тус системийн  "Дансны шинжилгээ" функц нь таны хийсэн арилжааны ашиг, алдагдлыг өдөр бүр тооцоолж харуулах тул хөрөнгийн зах зээлийг сонирхогч бүх насны хүмүүс ашиглах боломжтой. Үнэт цаасны арилжаанд оролцох өөрийн дадлага, туршлагыг бий болгохоос гадна, тус системийг ашиглан тэмцээн уралдаан зохиох зэргээр ч ашиглах боломжтой юм.

Уг демо арилжааны системийг ашиглахын тулд, юуны түрүүнд системийн гарын авлагатай танилцан http://orderbook.mse.mn/demo хаягаар бүртгүүлж, ажлын өдөр бүрийн 10:00 – 13:00 цагийн хооронд арилжаанд оролцож, хөрөнгийн зах зээлийн туршлагатай хөрөнгө оруулагч болох эхлэлээ тавихыг урьж байна. 

Манай байгууллагаас шинээр хөгжүүлсэн энэхүү системийг цаашид хөгжүүлэх аливаа санал, хүсэлт болон ашиглахтай холбоотой асуулт байвал бидэнд info@mse.mn хаягаар хандана уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ