• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

44588.12

( -14.79 -0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 44588.12 -14.79
MSE A Индекс 17799.25 48.07
MSE B Индекс 12179.76 183.21

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-03-28 15:42:26

Энэ өдөр нийт 46,923,381,095 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ОЮУТАН, СУРАГЧДАД ЗОРИУЛСАН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2024-03-28 14:56:53

Оюутан, сурагчдад МХБ-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил, өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, чөлөөт ярилцлагаар сонирхон асуултуудад хариулт өгсөн юм.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 3-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-03-27 17:53:17

Энэ сарын сургалтад авто инженер, аялал жуулчлалын мэргэжилтэн, цахилгааны инженер, нягтлан бодогч, орчуулагч, химийн технологич, бизнесийн удирдлагын мэргэжилтэн, сэтгүүлч зэрэг салбар салбарын төлөөлөл хамрагдсан.

Мэдээ мэдээлэл

9-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2018-09-12 14:10:53

2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр I, II, III ангиллын 17 хувьцаат компанийн 188,327 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байллаа. Үүнээс "AПУ" ХК (APU+1.92%) болон "Багануур" ХК (BAN+0.63%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх Ган" ХК (HGN-7.99%) болон "Фронтиер Лэнд Групп" ХК (MDR-7.62%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 284 ширхэг үнэт цаасыг 28.8 сая төгрөгөөр арилжаалагдсан байна

Энэ өдөр "TOP 20" индекс 20363.13 нэгж болж 0.36 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,331,020,371,229.79 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.      

                            
                                                                     МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ