20143.71

( -217.39 -1.07% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 20143.71 -217.39
MSE A Индекс 9691.93 -113.61
MSE B Индекс 8503.96 25.39

Мэдээ мэдээлэл

"ЦЕМЕНТ ШОХОЙ" ХК-ИЙН ХААЛТТАЙ ХҮРЭЭНД НЭМЖ ГАРГАСАН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ АМЖИЛТТАЙ БОЛСОНД ТООЦОЖ, ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2018-11-15 14:28:36

СЗХ-ны зөвшөөрлийн дагуу тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс нээлээ. 

11-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2018-11-15 13:39:33

2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр хоёрдогч зах зээлийн арилжаагаар 161.7 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

ОРХОН АЙМАГТ ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА

2018-11-15 09:31:02

 "Эрдэнэс таван толгой" ХК-тай хамтран "Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг" арга хэмжээг 2018 оны 11 дүгээр сарын 16,17,18-ны өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулахаар боллоо.

Мэдээ мэдээлэл

"МАНДАЛ ДААТГАЛ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГА АВАХ МЭДЭЭЛЭЛ

2018-09-03 16:44:12

Монголын хөрөнгийн биржийн 2018 оны 5 дахь шинэ үнэт цаас, даатгалын салбараас үнэт цаасаа олон нийтэд санал болгон гаргаж буй анхны компани болох "Мандал даатгал" ХК нь нийт хувьцааныхаа 25 хувь буюу 1,560,754 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 4800 төгрөгөөр олон нийтэд санал болгон худалдаалж, нийт 7.49 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр анхдагч зах зээлийн сурталчилгааг эхлүүлээд байгаа билээ. 

Тус компани нь олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, эрсдэл даах чадварыг сайжруулах, түүнчлэн, СЗХ-ноос батлагдсан "Ердийн даатгалын компанийн даатгалын нөөц сангаас хөрөнгө оруулалт хийхэд тавигдах шаардлага"-ын дагуу зарцуулахаар төлөвлөсөн байна. 

Энэхүү хувьцааны андеррайтерингийн үйлчилгээг "Голомт капитал ҮЦК" ХХК, аудитын үйлчилгээг “Улаанбаатар Аудит Корпораци” ХХК, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “Батбаяр энд Партнэрс” ХХН, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг “БДО Аудит” компани үзүүлж байна.

Үнэт цаасны худалдан авах захиалгыг "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн гишүүн бүх үнэт цаасны компаниудаар дамжуулан 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдрөөс 9 дүгээр сарын 18-ны өдрийн 15 цаг хүртэл хүлээн авах юм. 

Үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалгын хэмжээ нийлүүлэх үнэт цаасны тоо хэмжээнээс давсан тохиолдолд суурь хуваарилалт хийх мөнгөн дүнг 1 тэрбум төгрөгөөр тооцон нийт захиалга өгсөн хүний тоонд тэнцүү хуваарилах ба үлдэгдэл мөнгөн дүн болох 6,491,619,200 төгрөгийг нийт захиалгын мөнгөн дүнтэй харьцуулан хувь тэнцүүлэн хуваарилна. 

Үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ