• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42142.4

( 231.35 0.55% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42142.4 231.35
MSE A Индекс 16614.04 74.49
MSE B Индекс 11891.68 87.87

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-19 17:27:13

Энэ өдөр нийт 70,266,880,160 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-18 16:51:07

Хурлыг 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт цахим хэлбэрээр https://agm.mn/ холбоосыг ашиглан зохион байгуулна. Та дараах зааврын дагуу хуралд бүртгүүлж, саналаа өгөх боломжтой.

4-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-18 15:24:44

Энэ өдөр нийт 21,788,024,120 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“АЙ ТҮҮЛС” ХК 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2018-08-13 17:18:08

Монголын хөрөнгийн биржийн 2-р ангилалд бүртгэлтэй, мэдээлэл технологийн "Ай түүлс" ХК нь 2018 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн бирж дээр 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа.

2018 оны эхний хагас жилд "Ай түүлс" ХК-ийн нийт борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад  39.4 хувиар өсч, 439.3 сая төгрөгт, цэвэр ашгийн хэмжээ 3 дахин өсч өсч, 62.4 сая төгрөгт тус тус хүрсэн үзүүлэлттэй байна.

Компани нь тайлант хугацаанд төрийн мэдээллийн ХУР системийг хувийн хэвшлийн байгууллагуудад хүргэхэд хамтран ажилласны зэрэгцээ Япон улсад блокчэйн технологид суурилсан үйлчилгээ, крипто валют олборлох үйлчилгээг үзүүлэхээр болсон байна. Цаашид, үнэт цаасны танилцуулганд тусгасны дагуу хувьцаа эзэмшигчдээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр модуляр дата төвийг ашиглалтанд оруулж, блокчэйн дата төвийн цогц үйлчилгээ эрхлэх, олон улсын чанарын ISO 9001, ISO 27001 стандартад нийцсэн үйлчилгээг төрийн болон хувийн хэвшлийн ААН-үүдэд хүргэх зэрэг зорилтууд тавин ажиллаж байгааг компанийн зүгээс мэдээллээ. 

"Ай түүлс" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ