20107.86

( 153.76 0.77% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 20107.86 153.76
MSE A Индекс 9682.23 148.69
MSE B Индекс 8865.38 -99.57

Мэдээ мэдээлэл

“МАНДАЛ ДААТГАЛ” ХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА НИЙЛҮҮЛТЭЭСЭЭ 23 ХУВИАР ДАВЖ ХААГДЛАА

2018-09-18 17:01:49

“Мандал Даатгал” ХК-ийн олон нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн арилжаанд 861 хувь хүн, аж ахуйн нэгж оролцож, нийтдээ 1,916,207 ширхэг хувьцаа худалдан авах захиалга ирүүлсэн байна.

9-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2018-09-18 16:09:34

2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хоёрдогч зах зээлийн арилжаагаар 99.6 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

АЖЛЫН БАЙРНЫ ЗАРЛАЛ

2018-09-18 11:29:41

“Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн Мэдээлэл технологийн албанд Мэдээлэл, технологийн үйлчилгээний  инженер сонгон шалгаруулж авна.  

Мэдээ мэдээлэл

“МИК ХОЛДИНГ” ХК 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2018-08-10 17:12:02

Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "МИК Холдинг" ХК нь 2018 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн бирж дээр 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа.

2018 оны эхний хагас жилд "МИК Холдинг" ХК-ийн цэвэр борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.7 хувиар өсч, 115.7 тэрбум төгрөгт, цэвэр ашгийн хэмжээ 17 хувиар буурч, 30.8 тэрбум төгрөгт тус тус хүрсэн үзүүлэлттэй байна. 

Компани нь цаашид ипотекийн зээлээр баталгаажсан бондын багцыг худалдах авах ажиллагааг үргэлжлүүлэн “МИК Актив ТЗК 16-24” ХХК хүртэл үүсгэн байгуулах, шинэ төрлийн барьцаат үнэт цаас гаргах, эрсдлийн удирдлагын тогтолцоонд олон улсын стандартыг нэвтрүүлэх, олон улсын банк санхүүгийн байгууллагуудыг хувьцаа эзэмшигчдийн бүтцэд оруулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ. 

"МИК Холдинг" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ