19766.08

( 151.93 0.77% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 19766.08 151.93
MSE A Индекс 9489.55 106.51
MSE B Индекс 8568.92 57.31

Мэдээ мэдээлэл

ЗАРИМ ГИШҮҮН ҮЦК-ИЙГ БИРЖИЙН ГИШҮҮНЭЭС ХАСЛАА

2018-12-11 17:06:32

"Би Би Эс Эс ҮЦК" ХХК, "Говийн ноён нуруу ҮЦК" ХХК-иудын биржийн гишүүнчлэлийн эрхийг цуцалж, гишүүнээс хассан байна.

ХЭНТИЙ, ДОРНОД, СҮХБААТАР АЙМГУУДАД НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-12-11 16:16:27

Өдөрлөгийн үеэр нийт 2000 гаруй иргэн, ААН-үүдэд биечлэн зөвөлгөө мэдээлэл өгч, нэгдсэн сургалтанд хамруулсан байна.

12-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2018-12-11 14:12:29

2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хоёрдогч зах зээлийн арилжаагаар 306.0 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛ ШУУДАН” ХК 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2018-08-08 17:11:45

Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "Монгол шуудан" ХК нь 2018 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн бирж дээр 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа.

2018 оны эхний хагас жилд "Монгол шуудан" ХК-ийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 32%-иар өсч, 7.7 тэрбум төгрөгт, цэвэр ашгийн хэмжээ 50%-иар өсч, 906 сая төгрөгт тус тус хүрсэн үзүүлэлттэй байна. 

Компани нь олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөс шаардлагатай техник, технологи, тоног төхөөрөмжийн шинэчлэлтүүдийг хийсэн бөгөөд хүргэлт, транзит үйлчилгээ, орон нутгийн логистик тээвэр болон бүх аймагт тээш хадгалалт, илгээлтийн үйлчилгээг шинээр эхлүүлсэн байна. 

Цаашид олон улсын мөнгөн гуйвуулга болон даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх, логистик үйлчилгээг өргөжүүлэх зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа тухай компанийн зүгээс мэдээллээ.  

"Монгол шуудан" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ