• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43335.28

( 645.45 1.51% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43335.28 645.45
MSE A Индекс 17064.19 178.54
MSE B Индекс 12105.35 -170.85

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-25 17:25:50

Энэ өдөр нийт 452,261,631,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

Мэдээ мэдээлэл

ДАВХАР БҮРТГЭЛТЭЙ ҮНЭТ ЦААСЫГ ХИЛ ДАМЖУУЛАН АРИЛЖААЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТИЙГ СЗХ-НД ХҮРГҮҮЛЛЭЭ

2018-07-09 17:30:03

Монголын хөрөнгийн зах зээлд сүүлийн жилүүдэд гарсан томоохон ахиц дэвшлүүдийн нэг нь үнэт цаасны давхар бүртгэлийн ажиллагааг зохицуулах журмыг СЗХ, МХБ хамтран боловсруулж, хамгийн эхний давхар бүртгэлийн компани болох Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Эрдэнэ ресурс девелопмент корпорейшнийг МХБ-д бүртгэсэн явдал билээ. Тус компанийн хувьцаа нь одоогийн байдлаар гадаад, дотоодын захуудын хооронд хөрвөн арилжаалагдах боломжгүй байгаа хэдий ч Үнэт цаасны зах зээлийн тухай хуулинд хориглосон заалт байхгүй, журмаар зохицуулан хил дамнуулан арилжих боломж нээлттэй байна. Хувьцааг хил дамнуулан арилжаалах зохицуулалтыг бий болгосноор ханшийн тэнцвэртэй байдлыг хангах, дотоодын зах зээлд нийлүүлэлт нэмэгдэх, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой тул холбогдох журмыг боловсруулах чиглэлээр зах зээлийн мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллах саналыг СЗХ-нд хүргүүллээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ