• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43335.28

( 645.45 1.51% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43335.28 645.45
MSE A Индекс 17064.19 178.54
MSE B Индекс 12105.35 -170.85

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-25 17:25:50

Энэ өдөр нийт 452,261,631,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

Мэдээ мэдээлэл

ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ОРОЛЦОГЧДОД ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА ХИЙЛЭЭ

2018-05-30 11:59:07

Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн, анхны давхар бүртгэлтэй компани болох Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн (TSX:ERD) нь 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч нарт зориулан үнэт цаасны танилцуулга хийлээ. Тус компани нь нийт хувьцааныхаа 2.7 хувь буюу 4,000,000 ширхэг хувьцааг тус бүрийг нь 640 төгрөгөөр МХБ-ээр дамжуулан олон нийтэд санал болгож, нийт 2.56 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх бөгөөд төвлөрүүлсэн хөрөнгийг хайгуулын өрөмдлөг, нөөцийн тооцоолол, техникийн судалгаа хийж гүйцэтгэхэд зарцуулахаар төлөвлөж байна. 

“Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн"-ийн үндсэн андеррайтераар "Би Ди Сек ҮЦК" ХК, туслах андеррайтераар "Голомт капитал ҮЦК" ХХК ажиллаж байгаа бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд олон нийтэд зориулсан танилцуулга арга хэмжээг зохион байгуулахаар болсон байна.

Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн худалдан авах захиалгыг "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 15 цаг хүртэл хүлээн авна. 

Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ