20420.94

( 26.99 0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 20420.94 26.99
MSE A Индекс 9733.53 -1.22
MSE B Индекс 8745.73 -23.39

Мэдээ мэдээлэл

"БАЯН-АЛДАР" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2018-12-17 14:59:37

"Баян-Алдар" ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөнтэй холбогдуулан үнэт цаасны арилжааг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн түр зогсоолоо. 

12-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2018-12-17 14:26:40

2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хоёрдогч зах зээлийн арилжаагаар 229.7 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2018-12-17 13:49:22

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 331.5 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

Мэдээ мэдээлэл

"ЖИНСТ УВС" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2018-05-16 09:21:11

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Жинст Увс" ХК нь 2018 оны 4 дугаар сарын 28-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаараа "Жинст Увс" ХК-д "Ард санхүүгийн нэгдэл" хаалттай ХК-ийг нэгтгэхээр шийдвэрлэсэн байна. 

Үүнтэй холбогдуулан энэхүү асуудлын эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн авахыг компаниас шаардах эрх үүссэнийг үүгээр мэдэгдэж байна.

Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн огноо: 2018 оны 4-р сарын 28-ны өдөр

Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрх дуусах огноо: 2018 оны 6-р сарын 15-ны өдөр

Шаардах эрхийг хэрэгжүүлэх нэгж хувьцааны үнэ: 1,547 төгрөг 

Шаардах эрхээ хэрэгжүүлэх хүсэлтэй бол "Жинст Увс" ХК болон "Ард Секюритиз ҮЦК" ХХК-д хандана уу.

Шаардах эрх хэрэгжүүлэгч "Жинст увс" ХК:   УБ, СБД, Eрөнхий сайд Амарын гудамж, Ард санхүүгийн нэгдлийн байр, Холбогдох утас: 11-321899, 86110400, 90001991

 "Ард секюритиз ҮЦК" ХХК УБ, СБД, Eрөнхий сайд Амарын гудамж, Ард санхүүгийн нэгдлийн байр, Холбогдох утас: 11-321899, 94100304, 88116549

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ