19951.76

( -2.34 -0.01% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 19951.76 -2.34
MSE A Индекс 9578.28 44.74
MSE B Индекс 8920.49 -44.46

Мэдээ мэдээлэл

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ЭЭС ИРҮҮЛСЭН МЭДЭГДЭЛ

2018-09-19 15:25:27

Эрдэнэ Ресурс нь Хѳндий алтны тѳслийн анхан шатны эдийн засгийн тооцооллыг хийж эхлүүлсэн бѳгѳѳд 2018 оны 4-р улиралд эцэслэхээр тѳлѳвлѳж байна.

9-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2018-09-19 14:54:12

2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хоёрдогч зах зээлийн арилжаагаар 64.02 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

“МАНДАЛ ДААТГАЛ” ХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА НИЙЛҮҮЛТЭЭСЭЭ 23 ХУВИАР ДАВЖ ХААГДЛАА

2018-09-18 17:01:49

“Мандал Даатгал” ХК-ийн олон нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн арилжаанд 861 хувь хүн, аж ахуйн нэгж оролцож, нийтдээ 1,916,207 ширхэг хувьцаа худалдан авах захиалга ирүүлсэн байна.

Мэдээ мэдээлэл

"АЙ ТҮҮЛС" ХХК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛЛОО

2017-10-05 09:32:21

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 5-р сарын 15-ны өдрийн А88 тоот тушаалаар  “Айтүүлс” ХК-ийн нэг бүр нь 43 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, нийт 34,452,124 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэснийг Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 9-р сарын 27-ний өдрийн хурлаар хэлэлцэж, 173 тоот тогтоолоор нийт гаргасан хувьцааны 13,387,980 ширхгийг тус бүр 100 төгрөгийн үнээр нийтэд санал болгон худалдахыг зөвшөөрсөн байна.

Айтүүлс ХХК нь 2011 онд үүсгэн байгуулагдсан ба үндсэн үйлчилгээ нь интернетийн технологид суурилсан дата төвийн үйлчилгээ бөгөөд түүний дагалдах үйлчилгээ болох домэйн нэрийн бүртгэл, и-мэйл зэрэг 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг бөгөөд олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө дата төвийн үйлчилгээгээ тэлж, газарзүйн нөөц байршил болох Дархан хотод олон улсын TIER III стандартыг хангасан Модуляр дата төвийн паркийг байгуулахаар зорин ажиллаж байна.

Үнэт цаасны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ