• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

41911.05

( 98.84 0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 41911.05 98.84
MSE A Индекс 16539.55 0
MSE B Индекс 11803.81 0

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-18 16:51:07

Хурлыг 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт цахим хэлбэрээр https://agm.mn/ холбоосыг ашиглан зохион байгуулна. Та дараах зааврын дагуу хуралд бүртгүүлж, саналаа өгөх боломжтой.

4-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-18 15:24:44

Энэ өдөр нийт 21,788,024,120 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

4-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-17 17:15:58

Энэ өдөр нийт 22,811,386,378 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

БИРЖИЙН САНГИЙН ХУВЬЦААНЫ МОНГОЛ ДАХЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭХЛЭЛ

2011-05-27 00:00:00
Хил дамнасан зах зээл дээр хөрөнгө оруулагчдын өсч буй хэрэгцээ шаарлагыг хангах зорилгоор сүүлийн хэдэн жилд “Биржийн Сангийн Хувьцаа” (ETF) гаргагч компаниуд яарч байна. Шинээр сан байгуулах улс орнууд цөөрч байгаа нь ETF гаргагч компаниудын хувьд асуудал үүсгэж магадгүй байна. “Market Vectors” компанийн толгой компани буюу Америкийн зургаа дахь том Биржийн сангийн хувьцаа гаргагч “Van Eck” компани нь Монгол улсад хөрөнгө оруулалт хийх ETF-ийг танилцуулахаар төлөвлөж байна. Хэрвээ энэ сан зах зээл дээр гарвал Хятад, Оростой хил залгаа оршдог, ашигт малтмалаар арвин баялаг энэ оронд онцгойлон зориулагдах болно. Одоогийн байдлаар ETF Монгол улсад гараагүй байна. Шинэ сангийн төлөвлөгөөнд зардлын түвшин болон биржийн мэдээллийн системийн талаар дурдаагүй бөгөөд эрчим хүч, аж үйлдвэр, түүхий эдийн чиглэлийн компаниудын хувьцаанд ETF-ийн хөрөнгө оруулалтыг ихэвчлэн зориулах талаар дурджээ. Шинээр гарах ETF нь хөрөнгийнхөө хамгийн багадаа 80 хувийг Монгол улсад байршилтай компаниуд болон орлогынхоо талаас багагүй хувийг Монголд явуулж буй үйл ажиллагаанаасаа олдог Азийн бусад орнуудын компаниудад оруулах юм. Монгол улс нь нүүрс, зэс, никл, цагаан тугалга түүнчлэн газрын тос, алт, мөнгөний арвин их нөөцтэй орон боловч өнөөдрийг хүртэл хил дамнасан зах зээлтэй орнуудын FTSE индекс болон MSCI Barra жагсаалтад ороогүй нь хачирхалтай санагдаж байна. “Market Vectors” компаниар дамжуулан нийт 34 ETF гаргаад байгаа “Van Eck” компанийн хөрөнгө оруулалт 4 дүгээр сарын эцсийн байдлаар 23 тэрбум ам.долларт хүрээд байна. Тус компани нь хил дамнасан зах зээлтэй орнууд болох Египет, Индонези, Польш, Орос, Вьетнам зэрэг орны зах зээлд анхны ETF гаргасан бөгөөд мөн жижиг сангуудын хувьцааг Бразил, Орос улсуудад зориулан анхлан гаргасан юм. Түүнчлэн энэ компани нь Африк, Хятад, Өмнөд Америк, Ойрхи Дорнодод зориулагдсан Market Vectors, Колумбийн ETF (NYSE:COLX) болон Энэтхэгт зориулагдсан Small-Cap Index ETF (NYSE:SCIF) нэртэй сангийн хувьцааг гаргасаар байна. International Business Times сэтгүүлийн 5-р сарын 25-ний дугаараас орчуулав