20107.86

( 153.76 0.77% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 20107.86 153.76
MSE A Индекс 9682.23 148.69
MSE B Индекс 8865.03 -99.92

Мэдээ мэдээлэл

“МАНДАЛ ДААТГАЛ” ХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА НИЙЛҮҮЛТЭЭСЭЭ 23 ХУВИАР ДАВЖ ХААГДЛАА

2018-09-18 17:01:49

“Мандал Даатгал” ХК-ийн олон нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн арилжаанд 861 хувь хүн, аж ахуйн нэгж оролцож, нийтдээ 1,916,207 ширхэг хувьцаа худалдан авах захиалга ирүүлсэн байна.

9-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2018-09-18 16:09:34

2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хоёрдогч зах зээлийн арилжаагаар 99.6 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

АЖЛЫН БАЙРНЫ ЗАРЛАЛ

2018-09-18 11:29:41

“Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн Мэдээлэл технологийн албанд Мэдээлэл, технологийн үйлчилгээний  инженер сонгон шалгаруулж авна.  

Мэдээ мэдээлэл

“ГОВЬ” ХК ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2017-08-30 17:36:18

Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "Говь" ХК 2017 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн бирж дээр 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа. 

“Говь” ХК нь 100% ноолууран пальтоны үйлдвэрлэл болон борлуулалтаараа Дэлхийд №1 болох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд тайлант хугацаанд борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 35 хувиар өсч 33.9 тэрбум төгрөгт, цэвэр ашиг 7 хувиар өсч 3.4 тэрбум төгрөгт тус тус хүрсэн үзүүлэлттэй байна. 

Тайлант хугацаанд тус компанийн үйл ажиллагаанд дараах онцлох үйл явдлууд гарсан байна. Үүнд:

  • Эрээн болон Брюссель хотуудад нэрийн дэлгүүрээ амжилттай нээж, гадаад зах зээлээ тэлэв.
  • Өөрийн онлайн худалдааны сайттай (www.gobicashmere.com) болсон бөгөөд дэлхийн хаанаас ч “Говь” брэндийн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой болов. 
  • Оёмолын шинэ үйлдвэрийн нээлтээ хийж, оёмолын нийт хоёр үйлдвэртэй болсноор жилд 100,000 ширхэг ноолууран пальто үйлдвэрлэх хүчин чадалтай болов.
  • Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналыг хүртэв.
  • 6 сарын 14-ний өдөр үйлдвэрийн дээвэрт гүйцэтгэгч компани нөхөн засварын ажил хийх явцад гэнэтийн галын аюул тохиолдсон ч, ОБЕГ, УСУГ зэрэг ЗГ-ын харьяа байгууллагууд, харилцагч, хамтран ажиллагч байгууллагууд болон нийт ажилтнуудынхаа хамтын хүчээр арван хоногийн дотор буюу 6-р сарын 24-нд үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаагаа эхлүүлж чадсан байна.

"Говь" ХК нь цаашид гадаад зах зээл дээрх “Говь” брэндийн нэрийн дэлгүүр болон франчайзингийн стратегийг газар зүйн бүс болон зах зээл бүрийн онцлогт тохируулан боловсруулан хэрэгжүүлж, 2021 он гэхэд гадаад зах зээл дэх дэлгүүрийн тоог 100-д хүргэж, өөрийн нэрийн 20 дэлгүүртэй болохыг зорин ажиллаж байгаа бөгөөд хувьцаа эзэмшигч нартаа хандан компанийнхаа үйл ажиллагааны талаар үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй түгээж, мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллахаа мэдэгдэв.

Дэлгэрэнгүй танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ