IPO

Индекс

19099.73

( 117.21 0.62% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 19099.73 117.21
MSE A Индекс 9124.68 11.01
MSE B Индекс 7763.24 103.36

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-12-12 10:21:46

2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нийт 100.8 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна

12-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-12-11 13:35:41

2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нийт 69.67 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна

12-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-12-10 09:27:44

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нийт 45.9 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна

Мэдээ мэдээлэл

ЗАРИМ ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ

2017-06-21 17:04:13

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.3, ҮЦЗЗТХ-ийн 29.1.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрийн тухай хуулийн 10.1.4, СЗХ-ны "Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай зарим үйл ажиллагаа эрхлэн тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох, бүртгэх журам"-ын 8.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн нэр бүхий 8 үнэт цаасны компанийн үнэт цаасны зах зээлд зохицуулалттай зарим үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртлэх хугацаагаар түдгэлзүүлэхээр болсон байна. Үүнд:

Д/Д Гишүүн компанийн нэр Үйл ажиллагааны чиглэл
1 "Бага хээр ҮЦК" ХХК Брокер дилер
2 "Догсон ҮЦК" ХХК Брокер дилер
3 "Превалент ҮЦК" ХХК Брокер дилер. Андеррайтер
4 "Финанс линк групп ҮЦК" ХХК Брокер дилер
5 "Говийн ноён нуруу ҮЦК" ХХК Брокер дилер
6 "Би Би Эс ЭС ҮЦК" ХХК Брокер дилер
7 "Зюс капитал ҮЦК" ХХК Брокер дилер. Хөрөнгө оруулалтын зөвлөх
8 "Эм Даблью Ти Эс ҮЦК" ХХК Брокер дилер

Нэр дурдсан үнэт цаасны компаниудыг тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд гаргасан зөрчлөө арилгаж, энэ талаар СЗХ-нд мэдэгдээгүй тохиолдолд тусгай зөвшөөрийг хүчингүй болгох арга хэмжээ авахыг анхааруулсан байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ