• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42142.4

( 231.35 0.55% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42142.4 231.35
MSE A Индекс 16614.04 74.49
MSE B Индекс 11891.68 87.87

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-19 17:27:13

Энэ өдөр нийт 70,266,880,160 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-18 16:51:07

Хурлыг 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт цахим хэлбэрээр https://agm.mn/ холбоосыг ашиглан зохион байгуулна. Та дараах зааврын дагуу хуралд бүртгүүлж, саналаа өгөх боломжтой.

4-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-18 15:24:44

Энэ өдөр нийт 21,788,024,120 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН НЭГДСЭН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД МХБ-Д ЗОЧЛОВ

2012-08-03 16:11:03
Ази Номхон Далайн Бүс Нутгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Нэгдсэн Холбооны ерөнхийлөгч ноён Бенедико В.Южьюко болон албаны бусад төлөөлөгчид 2012 оны 8-р сарын 1-5-ны өдрүүдэд Монгол улсад албаны айлчлал хийж байгаа бөгөөд тус айлчлалынхаа хүрээнд МХБ-д зочлон, МХБ-ийн үйл ажиллагаатай нь танилцан санал бодлоо солилцож мөн Холбооны үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн байна.

Тус холбоо нь 1966 онд байгуулагдаж эдүүгээ 27 орны Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудыг эгнээндээ нэгтгэн бүсийн хэмжээнд бизнес эдийн засгийн хөгжлийг хангахад чармайлт гарган үйл ажиллагаа явуулж байгаа нэр хүндтэй байгууллага юм. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь тус холбоонд 2002 онд үндсэн гишүүнээр элсэж Холбооны үйл ажиллагааг Монголд хүргэн ажиллаж байгаа юм.