• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43335.28

( 645.45 1.51% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43335.28 645.45
MSE A Индекс 17064.19 178.54
MSE B Индекс 12105.35 -170.85

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

4-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-24 17:26:23

Энэ өдөр нийт 20,338,893,460.5 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-24 16:18:49

Цахимаар оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч та "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байранд хүрэлцэн ирж хурлын материалтай танилцан, хурал зохион байгуулах комиссын тусламжтайгаар хуралд оролцох боломжтой.

Мэдээ мэдээлэл

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2012-04-24 00:00:00
Монголын хөрөнгийн зах зээлд тун удахгүй арилжаа, төлбөр тооцооны олон улсын стандартыг нэвтрүүлэх гэж байгаагаа Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчдын зүгээс Та бүхэнд мэдэгдэхэд таатай байна.
 
Монголын хөрөнгийн бирж нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Т+3 төлбөр тооцооны горимд шилжих гэж байна. Төлбөр тооцооны Т+3 системд арилжаа хийгдсэн өдрөөс хойш 3 хоногийн дараа худалдан авсан болон худалдсан талуудын хооронд төлбөр шилжсэний үндсэн дээр үнэт цаасны өмчлөх эрх шилждэг. Жишээлбэл, Даваа гарагт үнэт цаас худалдаж авсан тохиолдолд 3 хоногийн дараа буюу Пүрэв гарагт төлбөрийн болон үнэт цаасны гүйлгээ хийгдэх юм.
 
Арилжаанд оролцохоос өмнө мөнгөө байршуулах системээс Т+3 төлбөрийн системд ийнхүү шилжиж байгаа нь зах зээлийн хөрвөх чадварыг өсгөхөөс гадна гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
 
Монголын хөрөнгийн биржийн Үнэт цаасны арилжааны шинэ журмыг www.mse.mn вэбсайтаас, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн төлбөр тооцооны журмыг www.schcd.mn  вэбсайтаас тус тус авч танилцана уу.
 
Жижиглэнгийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч та бүхэн доорх өөрчлөлтүүдэд анхаарлаа хандуулна уу: Өөрийн үйлчлүүлж буй брокер дилерийн компанитай байгуулсан гэрээнд заасны дагуу, хувьцаа эзэмшигчид нь дараах хэлбэрээр арилжааны мөнгөн хөрөнгөө байршуулах боломжтой. Үүнд: 
1. Өөрийн харилцаж буй брокер дилерийн компанийн Клирингийн банкинд арилжааны тусгай данс нээлгэх, эсхүл 
2. Брокертойгоо арилжааны төлбөр тооцоог хэдийд хийхээр тохирсноос шалтгаалж Т+0, Т+1, эсвэл Т+2 өдөрт брокер дилерийн компанийн төлбөр тооцооны дансанд мөнгөн хөрөнгийг шилжүүлэх.
 

Арилжааны тусгай данс

 
Эхний сонголтын тухайд, хувьцаа эзэмшигч нь брокер дилерийн компаниас хэлцэл биелсэн тухай мэдэгдсэн тайланг үндэслэн, арилжааны төлбөр тооцоог гүйцэтгэхэд шаардлагатай мөнгөн хөрөнгийг тусгай дансандаа байршуулна. Тус мөнгөн хөрөнгийг брокер дилерийн компани урьдчилан байршуулахыг шаардсан бол урьдчилан байршуулах эсвэл брокер дилерийн компанитай урьдчилан тохиролцсоны дагуу Т+1, Т+2 өдөрт байршуулж болно.
 
Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс гаргасан төлбөр тооцооны тайланг үндэслэн Клирингийн банк нь Т+3 өдөрт мөнгийг харилцагчийн тусгай данснаас брокер дилерийн компанийн төлбөр тооцооны данс руу шилжүүлнэ.
 
Ийнхүү Т+3 өдөрт төлбөр тооцоо хийгдсэний дараагаар худалдан авагч талын дансанд үнэт цаасыг шилжүүлнэ. Энэхүү хувилбар нь эрсдэлийг бууруулдаг учир тогтмол арилжаанд ордог хөрөнгө оруулагчдад санал болгож байна.
 

Брокерийн төлбөр тооцооны данс

 
Арилжаанд хааяа л оролцдог, өөрөөр хэлбэл арилжааны тусгай данс нээлгэх шаардлагагүй хөрөнгө оруулагчид өөрийн харилцаж буй брокер дилерийн компанийн Төлбөр тооцооны дансанд арилжааны төлбөрөө шууд байршуулж болно. Ингэх тохиолдолд харилцагчийн байршуулсан мөнгөний бүрэн бүтэн байдлыг төлбөр тооцоо хийгдэх хүртэл тухайн брокер дилерийн компани нь бүрэн хариуцах ба хөрөнгө оруулагчийн үнэт цаас борлуулснаас олсон орлогын бүрэн бүтэн байдлыг мөн бүрэн хариуцах юм.
 
Түүнчлэн, брокер дилерийн компани болон клирингийн банкны аль аль нь харилцагчтай гэрээ байгуулахдаа Харилцагчаа таньж мэдэх маягтыг бөглүүлэх шаардлагатайг та бүхэн анхаарна уу. Энэ нь хөрөнгө оруулалтын салбарт тогтсон жишиг бөгөөд харилцагч болон брокер дилерийн компани, Клирингийн банкны бүгдийнх нь эрх ашгийг хамгаалж байгаа хэрэг юм. Жишээлбэл, брокер дилерийн компани харилцагчийнхаа санхүүгийн байдал, хөрөнгө оруулалтын мэдлэг болон эрсдэл даах чадварын талаар мэдэж авснаар харилцагчийг хамгаалах боломжтой болно. Нөгөө талаас брокер дилерийн компани нь харилцагчаа таньж мэдсэнээр харилцагчийнхаа үнэт цаасны багцад юуг оруулж болох, болохгүйг мэдэж байгаа тул өөрсдийгөө ч бас хамгаалах боломжтой гэсэн үг юм.
 
Энэхүү өөрчлөлтийг албан ёсоор мөрдөж эхлэх тухай болон бусад холбогдох мэдээллийг тухай бүр өөрийн вэбсайтаараа буюу www.mse.mn  хаягаар Та бүхэнд тогтмол мэдээллэх болно.